Monday, July 9, 2012

Declan товч намтар

Declan Galbraith гэр бүлийнхэнтэйгээ хамт Английн нэгэн жижигхэн хот Hoo-ын ойролцоох Rochester Kent-д амьдардаг. Тэрээр 1991 оны 12-р сарын 19-нд Hoo St Werburgh, Kent хотод төрсөн бөгөөд түүний эцэг Alec нь Шотландын цагаач, эх Siobhan нь томоохон Ирланд гэр бүлээс гаралтай ба тэрээр айлын 14 хүүхдийн нэг ихэр нь бөгөөд түүний аав буюу Declan-ы өвөө нь “Poppy Ben” нэртэй хамтлагт хөгжимчин байсан юм.Тэрээр “би Poppy Ben-ы тоглохыг харж бас тэднийг сонсдог байсан ” гэж хэлсэн. Declan Шотланд болон Ирландын уламжлалт үндэсний хөгжмийг хослуулан сонсож түүнээс нөлөө авсан. Тэрээр 2 настай байхдаа дуулдаг байсан бөгөөд энэ талаараа”тэр бол миний амьдарлын хамгийн анхны дурсамж бөгөөд би үргэлж дуулж байна” гэжээ. Түүний авъяас чадвар 7-н настайдаа Rochester Dickens Festival дээр дуулснаар анх тодорсон ба тус фестивал нь 2 өдрийн турш үргэлжилсэн бөгөөд тэнд алдартай хөгжмийн зохиолч Charles Dickens-тэй танилцаж холбоо тогтоосон байна. Бяцхан Declan маань дуулсаар удалгүй орон нутгийн авъяас чадварын тэмцээнд оролцон ялж £1,000.00 авсан юм. Тэрээр шагналын мөнгөө хадгаламжинд хийсэн ч гэсэн компютер тоглоом, сагсан бөмбөг болон шинэ хөл бөмбөг бас авсан байна.5 жилийн дараа буюу өнөөдөр Declan өөрийн гэсэн хөгжмийг бий болгож албан ёсоор дуучин болсон юм. Түүний ээж Siobhan Galbraith”бид түүнд маш их авъяас чадвар байгааг анзаарч мэдсэн бөгөөд тэр нь түүний хувьд маш том зорилгоо биелүүлэхэд тусалсан” гэсэн байна.Тэрхүү шоуны үр дүнд Declan-ы тухай олон компаниуд сонсож мэдсэн ба тэрээр өөрийнхөө анхны бичлэгээ Англид бичүүлсэн юм. Түүний анхны бичлэг нь ‘Walking in the Air’ нэртэй байсан бөгөөд Christmas Hits цомгийн нь дуу бөгөөд уг дууг featuring Westlife, Elton John болон Elvis Presley нар дуулж олны хүртээл болгож байсан. Тэрээр Queen’s Jubilee at St Paul’s Cathedral-л болсон 22000 үзэгчтэй Elton John-ы тоглолтон дээр Amazing Grace дууг дуулсан юм.Declan энэ талаар ярихдаа” дэндүү хэцүү байсан ч надад өөрийн мөрөөдлийнхөө хөгжмөө бий болгох чадвар байгааг таньж мэдсэн. Одоо би гитар болон төгөлдөр хуур тоглож чадах бөгөөд өөрийнхөө маш олон дуунуудыг бичиж эхэлсэн ба эд маань миний удахгүй гарах цомогт орно. Нэг л өдөр би өөрийнхөө бусад чадваруудаа хөгжүүлж бас маш олон зүйлийг бүтээх болно” гэсэн байна.Тэрээр өдөр бүр дуулах дасгал хийдэг.Түүний анхны цомог нь уламжлалт урьд нь дуулагдаж байсан дуунуудыг өвөрмөц стилээр дуулсан бөгөөд тэр нь Их Британийн чартууд амжилт үзүүлсэн юм. Өөр нэг том амжилт нь хамгийн залуу Young Voices тоглолт хйисэн бөгөөд тус тоглолт нь Odyssey Arena Belfast-д 2002 оны 12-сард болж тэрээр 10000 хүүхдийн хамт амьдаар дуулсан бөгөөд тэрхүү тоглолтыг радио болон хиймэл дагуулаар шууд дамжуулсан ба 80000 хүүхэд өөрсдийнхөө сургууль дээрээ тэр тоглолтыг дэмжиж дэлхийн хамгийн том найрал дууны тоглолт болсноор Guinness-ийн дэлхийн дээд амжилт тогтоосон байна.Өөрийнхөө шинэ цомгийнхоо талаар Declan” би дуугаа бичүүлж олон сонсогчтой болмоор байна. Би “Tears in Heaven”, “Love of my Life”, “Nights In White Satin” болон “An Angel”гээд маш олон төрлийн дуунуудыг гоцолж бас аман орчуулгатай дуулсан. Би хөгжимд хайртай ” гэжээ. Disography: * Won 'Best Young International Performer' at the 'Twenty-Fourth Annual Young Artist Awards' * 2настайдаа Declan дуулж эхэлсэн бөгөөд орон нутгийн авъяас чадварын уралдаанд 14 сарын турш оролцоод 16 төрлөөр ялсан юм. * Declan 2002 оны Guinness World Record-ыг 'Young Voices' тоглолтоор тогтоосон юм. * Thank You цомог нь 2006 онд Германы топ 40-н №5-т орсон ба 2007 оны 4-р сард уг цомог алтан цомог болсон байна. * Simon Cowell: "Declan бол цор ганц. Тэр өөрийнхөө юу хүсч байгааг мэддэг” гэжээ. Цомгууд * Declan (2002) * Thank You (2006) Синглүүд * Tell me why (2002) * Love of my life (2007)

No comments:

Post a Comment